Арилжааны банкны хувьд үйл ажиллагааны гол цөм нь бизнесийн зээл юм. Санхүүгийн мэдээллийг ойлгох, унших, тэдгээрийг эрсдэл үнэлэхэд ашиглах ур чадвар бизнесийн зээлийн орчинд нэн чухал. Бизнесийн зээлд зайлшгүй шаардлагатай санхүүгийн мэдээлэл нь тухайн бизнесийн санхүүгийн загвар, өнгөрсөн үеийн гүйцэтгэл болон ирээдүйн таамаглал тооцооллоос бүрдэнэ
Бизнесийн KPI-г ойлгох, унших, бизнесийн дотоод, гадаад орчин дахь хүчин зүйлтэй холбож ойлгох арга барил эзэмшүүлснээр дүгнэн шинжлэх ур чадварыг хөгжүүлнэ. Сургалтад хамрагдсанаар санхүүгийн тайланг ойлгож унших, нягтлан бодох бүртгэл, бүртгэлийн зарчмын уялдаа холбоог таних, санхүүгийн мэдээллийг эрсдэлд суурилсан шийдвэр гаргалтад ашиглах арга барилтай болно
Зээлийн багцын удирдлага, зээлийн бүртгэл тооцоо, зээлийн эргэн төлөлт, зээлийн шинжилгээ болон мониторингийн чиг үүрэг бүхий банкир, санхүүгийн мэдээлэлтэй ажиллаж, дүгнэн шинжлэх шаардлагатай ажилтнууд
Сургагч багшийн танилцуулга, сургалтын агуулгыг баяжуулах жишээ кейс/scenario дүн шинжилгээ, асуулт хариултын хэсэгтэй. Энэхүү сургалт нь вебинар биш, виртуал танхимын сургалт (дагалдах монгол орчуулгатай) бөгөөд оролцогчид идэвхтэй оролцхын тулд камер, микрофонтой байх шаардлагатай
2023 онд явагдана
Санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, Бизнесийн Зөвлөх /CA(M) FCCA FCMA CGMA/. Сингапур, Малайз, Австрали, Хонг Конг зэрэг Азийн томоохон орнуудад банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай.Үүнээс гадна Малайз улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бөгөөд Их Британи дахь Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Холбоо (ACCA) болон Удирдлагын Нягтлан Бодогчдын Мэргэшсэн Институтын (CIMA) гишүүн юм.
Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис, 2-р давхар