Худалдааны санхүүжилттэй холбоотой бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх зорилгоор импортлогч, экспортлогч, борлуулагч, үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгч нарт банк гадаад худалдааны бүтээгдэхүүн үйлчилгээгээ идэвхийлэн санал болгоно. Харин банкны харилцагч нар борлуулалтаа өсгөхийн тулд худалдан авалтын том том гэрээ байгуулахыг хичээх бөгөөд хяналт, эрсдэл, эрсдэл бууруулах талаа орхигдуулах нь бий. Банк болон харилцагчийн аль нь ч худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн нэг бүрийн онцлог эрсдэл түүнээс уламжлан гарах банкны эрсдэл, улс орны эрсдэл, баримтын эрсдэл, зохицуулалтын болон бусад эрсдэлийг мартаж болохгүй.
Эрсдэлийн удирдлага хэрэгжүүлэхийн зэрэгцээ, банк болон банкны харилцагч нар олон улсын гэрээ хэлцэл, конвенц, засгийн газрын гадаад худалдааны бодлого журам, хориг хязгаарыг сайтар судлах хэрэгтэй. Мөн санхүүжүүлэх, зээлүүлэх процесст KYC, KYCC дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, мэдээлэл цуглуулна
Худалдааны санхүүжилтийн эрсдэлийг удирдах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн хяналт хэрэгжүүлэх механизм бүрдүүлэх практик алхмыг санал болгохын зэрэгцээ борлуулалт, маркетинг, эрсдэлийн менежерүүд өдөр тутмын ажлаа үр ашигтай удирдах чиглүүлэг өгнө
Борлуулалт, санхүү, маркетинг, эрсдэлийн менежерүүд, харилцааны менежер, ачилт хариуцсан банкир
Сургагч багшийн танилцуулга, багийн хэлэлцүүлэг, асуулт хариултын хэсэгтэй. Энэхүү сургалт нь вебинар биш, виртуал танхимын сургалт бөгөөд оролцогчид идэвхтэй оролцох шаардлагатай тул камер, микрофонтой байна
2023 онд явагдана.
30 гаруй жилийн банканд ажилласан туршлагатай бөгөө
д худалдааны санхүүжилтийн үйл ажиллагаа, борлуулалт, маркетинг, худалдааны санхүүжилтийн хэлцлийн бүтэц зохион байгуулалт, ажилтнууд болон үйлчлүүлэгчдэд зориулсан дотоод сургалтын хөтөлбөр, семинар зохион байгуулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Тэрээр The Chase Manhattan Bank N.A (одоогоор JP Morgan Chase)-д худалдааны санхүүжилт, үйлчилгээ хариуцан ажиллаж байсан (Дэд ерөнхийлөгчийн туслах). Түүний бусад ажлын туршлагууд нь AmBank (M) Bhd-д худалдааны зөвлөх, EXIM Bank Malaysia Bhd-д худалдааны зөвлөх (Дэд ерөнхийлөгч), Alliance Bank Malaysia Bhd-д худалдааны санхүүжилт хариуцсан ерөнхий менежер, дэд ерөнхийлөгч, Deutsche Bank (M) Bhd-ийн худалдааны үйлчилгээний хэлтэс, Kwong Yik Bank Bhd (одоо RHB Bank Bhd)-ийн ерөнхий менежерийн туслах, Олон улсын худалдааны санхүүжилт хариуцсан дарга зэрэг байна.
Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис, 2-р давхар