Тогтвортой хөгжлийн зорилтын 5-р зорилт болох Жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгын хүрээнд улс орон бүр тодорхой зорилго, үүрэг хүлээсэн. Үүний зэрэгцээ албан байгууллага бүр жендерийн эрх тэгш байдлыг бодитоор хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ авах нь зайлшгүй шаардлага болж байна.
Монгол Улсад жендерийн талаарх ойлголт харьцангуй түгээмэл хөгжсөн хэдий ч, олон байгууллагад энэ сэдвийг нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын ажил мэтээр хүлээн авч, бизнесийн стратегийн гол чиглэлд нь тусгаагүй хэвээр байна.
Энэхүү сургалтаар та:
- Жендерийн эрх тэгш байдлын талаарх шинэ судалгаа, нөхцөл байдлыг танин мэдэх – бодлогын шийдвэр гаргах, бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх суурь мэдээлэл бий болгох
- Жендерийн бодлого боловсруулах ур чадвар эзэмшүүлэх – байгууллагын стратеги, засаглалд жендерийн хандлага нэвтрүүлэх.
- Бэлгийн дарамт, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх бодлого боловсруулах – ажлын байрны аюулгүй, хүртээмжтэй орчныг бүрдүүлэх.
- Эмэгтэй удирдах ажилтныг хэрхэн дэмжих – жендерийн мэдрэмжтэй хүний нөөцийн бодлого, соёлыг байгууллагад нэвтрүүлэх
зэрэг чухал мэдлэг, арга барилыг эзэмшинэ.
Хэрэв та байгууллагаа илүү өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн болгохыг хүсэж байвал энэ сургалт танд зориулагдсан.
Хөтөлбөр
- 01 Жендерийн сүүлийн үеийн судалгаа, нөхцөл байдал
- 02 Жендерийн бодлого боловсруулахад анхаарах зүйлс
- 03 Бэлгийн дарамт болон мөлжлөг хүчирхийллээс хамгаалах бодлого боловсруулахад анхаарах зүйлс
- 04 Олон улсын чиг хандлага, сайн жишээ