Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Тогтвортой хөгжил

МАРКЕТИНГ, БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ЖЕНДЕРИЙН СУРГАЛТ

Явагдах хэлбэр
Бие даан суралцах
Заах хэл
Монгол
Хандах эрх
30 хоног
Гэрчилгээ
Олгоно

Сургалтын хэрэгцээ, шаардлага:

Тогтвортой хөгжлийн зорилтын 5-р зорилт — Жендерийн эрх тэгш байдлыг хангах — нь дэлхий даяар улс орон бүрийн хэрэгжүүлэх зайлшгүй зорилт болсон. Үүний зэрэгцээ бизнесийн байгууллагууд, тэр дундаа маркетинг, бүтээгдэхүүн хөгжлийн багууд жендерийн мэдрэмжтэй хандлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь зах зээлийн шинэ боломж, брэндийн үнэ цэнэ, хэрэглэгчийн үнэнч байдлыг бий болгох гол хүчин зүйл болж байна.

Монгол Улсад жендерийн талаарх ойлголт харьцангуй түгээмэл болсон ч, олон байгууллага үүнийг зөвхөн нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын ажил мэтээр харж, бүтээгдэхүүн, үйлчилгээ, маркетингийн стратегидаа бүрэн шингээж чадаагүй хэвээр байна. Энэ нь олон улсын өрсөлдөөнд хоцрох, шинэ сегментээ алдах эрсдэл дагуулдаг.

Энэхүү сургалтаар та:

  • Жендерийн бодлого, стратегийг бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлчилгээний дизайнд уялдуулах арга зам
  • Хэрэглэгчийн олон талт хэрэгцээг ойлгож, зах зээлийн шинэ сегмент нээх боломжууд
  • Жендерийн мэдрэмжтэй байдлаар инновацыг бүтээж, борлуулалт, зах зээлийн эзлэх хувиа өсгөх арга
  • Маркетингийн кампанит ажилд жендерийн мэдрэмжийг тусгаж, брэндийн эерэг имиж бүрдүүлэх стратеги
  • Олон улсын банк, бизнесийн байгууллагуудын жиндэрт суурилсан бүтээгдэхүүн, маркетингийн амжилттай кейсүүд

зэрэг шууд хэрэгжүүлж болох практик аргачлал, бодит жишээ-тэй танилцана.

Хэрэв та бүтээгдэхүүн, үйлчилгээ болон маркетингийн шийдлээ илүү хүртээмжтэй, зах зээлд өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн болгохыг хүсэж байвал энэ сургалт танд зориулагдсан.

Зорилтот бүлэг: Сургалт нь байгууллагын маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажилтнуудад зориулагдав.

Хэнд зориулсан бэ

Сургалт нь байгууллагын маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажилтнуудад зориулагдав.

Хөтөлбөр
  • 01 Жендерийн сүүлийн үеийн судалгаа, нөхцөл байдал
  • 02 Жендерийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж нэвтрүүлэхийн ашиг тус
  • 03 Жендерийн мэдрэмжтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсруулах заавар зөвлөмж, анхаарах зүйлс
  • 04 Жендерийн мэдрэмжтэй маркетинг хийх
  • 05 Олон улсын чиг хандлага, сайн жишээ