Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Хувь хүний хөгжлийн сургалт

INSIGHTS-MDI® Зан төлөвийн сургалт

Явагдах хэлбэр
Танхим
Үргэлжлэх хугацаа
1 өдөр
Заах хэл
Монгол

INSIGHTS-MDI® нь авьяас чадварыг тодорхойлж, хөгжлийн боломжийг цогцоор оношилдог хэрэгсэл бөгөөд хувь хүний зан төлөв, сэдэл, сэтгэл хөдлөлийн оюун ухааныг (EQ) үнэлдэг. Оролцогч онлайн асуулга бөглөж, өөрийн давуу болон сул тал, зан үйлийн сонголт, сэдэл, үнэт зүйл, хөдөлгөгч хүчийг тайлбарласан дэлгэрэнгүй тайлантай болсны дараа нэг өдрийн танхимын сургалтад хамрагдана.

Сургалт нь нэг талаас өөрийгөө танин мэдэх, нөгөө талаас бусадтай зөв ойлголцох арга замыг бий болгож, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, итгэлцлийг тогтвортой нэмэгдүүлэхэд чиглэнэ. Байгууллагын хувьд хүний нөөцийн бүрдүүлэлт, баг бүрдүүлэлт, авьяас чадварын менежментээ шинжлэх ухааны үндэслэлтэй болгоход ашиглаж болно.

INSIGHTS-MDI® Зан төлөвийн сургалт
Хэнд зориулсан бэ

Банкны удирдах түвшний ажилтнууд (баг хамт олноороо); Хүний нөөц, талент менежментийн газар, хэлтсийн ажилтнууд

Урьдчилан шаардах мэдлэг

Сургалтаас өмнө академиас өгөх нэвтрэх кодоор INSIGHTS-MDI® онлайн асуулгыг бөглөж, хувь хүний зан төлөвийн тайлангаа гаргуулна.

Сургалтаас гарах үр дүн
  • Нөхцөл байдал болон тухайн хүнд тохирсон удирдлагын зан төлөвийг хөгжүүлэх
  • Удирдлагын зан төлөвийн үр нөлөө, ашиг тусыг нэмэгдүүлэх
  • Менежмент, борлуулалт, сургалтын үр нөлөөг сайжруулах
  • Хор хөнөөлтэй стрессийг бууруулах
  • Өндөр чадамжтай ажилтнуудаа үр дүнтэй хөгжүүлэх
Хөтөлбөр
  • INSIGHTS MDI® гэж юу вэ?
  • INSIGHTS MDI® загварыг харилцаанд ашиглах нь
  • INSIGHTS MDI® анализын тайлан
  • Баг бүрдүүлэлт
  • INSIGHTS MDI®-ийг менежментийн арга барилд ашиглах нь
  • INSIGHTS MDI® загварыг байгууллагадаа ашиглах боломжууд