АЖЛЫН БАЙРАН ДЭЭР СУРАЛЦАХ СТРАТЕГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ

4 өдөр

4 цаг

Англи (дагалдах орчуулгатай)

Цахим

800,000₮ / 850,000₮

Бид ажлын байран дээр ихэвчлэн удирдлага, үе тэнгийнхэн, багийн хамт олон заримдаа харилцагчидтай ярилцах, илтгэл тавих, дасгалжуулах эсвэл нөхөрлөх замаар шинэ зүйлсийг суралцаж байдаг. Ажлын байран дээр үр дүнтэйгээр суралцах нь бидний суралцах соёл, зөв дадал зуршлаас шууд хамааралтай  нь судалгаагаар нотлогдсон байдаг.

Зорилго

  • Ажлын байран дээр суралцах  
  • Танай байгууллагад тулгарч буй ажлын байран дээр суралцахтай холбоотой асуудлуудыг тодорхойлох 
  • Насанд хүрэгчдийн суралцах зарчмуудыг ойлгох, хэрэгжүүлэх 
  • Ажилчид ажил дээрээ юуг, яагаад, хэрхэн сурч байгааг ойлгох 
  • Танай хэлтэс эсвэл багт тохирох ажлын байран дээр суралцах стратегийг боловсруулах 

 

Сургалтад хамрагдсанаар байгууллагадаа суралцах соёл, дадлыг бий болгохоос гадна мэдлэг, туршлагаа ажилтнууддаа заах стратеги боловсруулахад суралцана. 

Зорилтот бүлэг

Удирдлагын болон көүчинг/зөвлөгөөний ур чадвараа дээшлүүлэхийг хүсэж буй менежерүүд болон удирддагийн ажилтнууд 

Арга барил

Сургагч багшийн илтгэл, багийн хэлэлцүүлэг, асуулт хариулт, өөрийгөө шалгах хэсэгтэй

ОГНОО

2023/10/23

Агуулга

  • Танилцуулга: Оролцогчид суралцах хувийн зорилгоо тодорхойлох боломжтой болно
  • Ажлын байран дээр суралцах гэж юу вэ? Бид ажлын байран дээрээ одоо ч суралцаж байна уу? Оролцогчид ажлын байран дээр суралцахтай холбоотой 4 видео үзэж, тодорхойлолтыг гаргана
  • Ажлын байран дээр суралцахтай холбоотой гардаг асуудлууд  
  • Насанд хүрэгчид ямар арга барилаар сурдаг талаар ойлголттой болох
  • Бид ажил дээрээ юуг, яаж сурах вэ?
  • Ажлын байран дээр суралцах арга/стратегиуд
  • Ажлын байран дээр суралцах өөрийн төлөвлөгөөг боловсруулах

Сургагч багш

Picture of Томас Лэй

Томас Лэй

Томас Лэй нь Хэрэглэгчдийн Оролцоо, Transactional Analysis, EQ, болон сэдэл өгөх чиглэлээр 25 гаруй жил сургалт орсон туршлагатай. Тэрээр Globe Silk Store-д хүний нөөцийн мэргэжилтэн, Сингапурын зөвлөх компанийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан ба OSK хөрөнгө оруулалтын банкны сургалтын менежерээр мөн ажиллаж байсан.
6 Seconds Network болон Taibi Kahler Associates компанийн EQ болон Process Communication Model® сургагч багшийн сертификаттай ба TQM чиглэлээр бизнэс удирдлагын мастерийн зэрэгтэй. Нүүрний хувирлыг кодлох систем болон сэдэл өгөх сургалтын чиглэлээр мэрэгшсэн.

ХӨТӨЛБӨР ТАТАХ

Танд энэ төрлийн бусад сургалтуудыг
санал болгож байна