5 өдөр

4 цаг

Англи (дагалдах орчуулгатай)

Цахим

Мониторинг нь зээлийн үйл ажиллагаанд хамгаалах, аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Зээлийн багцын чанарыг тогтоон барих, эдийн засгийн нөхцөл байдал болон бизнесийн менежментээс үүдэлтэй зээлийн чанар муудахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд зээлийн мониторинг, мониторингийн ур чадвар онцгой ач холбогдолтой. 

Зорилго

Зээлийн мониторинг, түүний үндсэн үүрэг, бизнес уналтын дохиог урьдчилан таних, эрсдэл бууруулах төлөвлөгөө боловсруулах практик арга барил эзэмшинэ.

Зорилтот бүлэг

Зээлийн багцын удирдлага хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ахлах менежерүүд, зээлийн менежер харилцааны менежер, зээлийн аудитор, данс хариуцсан менежер 

Арга барил

Сургагч багшийн танилцуулга, багийн хэлэлцүүлэг, асуулт хариултын хэсэгтэй. Энэхүү сургалт нь вебинар биш, виртуал танхимын сургалт (дагалдах монгол орчуулгатай) бөгөөд оролцогчид идэвхтэй оролцох шаардлагатай тул камер, микрофонтой байна.

ОГНОО

2023 онд төлөвлөгдөөгүй. Захиалгаар анги бүрдүүлэн авах боломжтой.

Агуулга

  • Зээлийн чанарт мониторингийн гүйцэтгэх үүрэг

  • Зээлийн мониторингийн цар хүрээ

  • Зээлийн мониторингийн бодлого, үүрэг хариуцлага

  • Зээлийн данс хянах 1 – ажилбарууд

  • Зээлийн данс хянах 2 – дохио дохиолол

  • Зээлийн эрсдэлийн үнэлгээ

  • Мониторингийн дараах үйл ажиллагаа

Сургагч багш

Picture of Kenny Tay

Kenny Tay

Санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, Бизнесийн Зөвлөх /CA(M) FCCA FCMA CGMA/. Сингапур, Малайз, Австрали, Хонг Конг зэрэг Азийн томоохон орнуудад банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай.Үүнээс гадна Малайз улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бөгөөд Их Британи дахь Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Холбоо (ACCA) болон Удирдлагын Нягтлан Бодогчдын Мэргэшсэн Институтын (CIMA) гишүүн юм.

ХӨТӨЛБӨР ТАТАХ

Танд энэ төрлийн бусад сургалтуудыг
санал болгож байна