5 өдөр

4 цаг/өдөр

Англи (Дагалдах орчуулгатай)

Цахим (virtual classroom)

Зорилго

Банк санхүүгийн байгууллагын ажилтнуудад асуудалтай зээлтэй ажиллах арга барил эзэмшихэд тусалж, асуудалтай зээлтэй ажиллах процессыг ойлгож, боломжит бизнесийг дэмжих, эрсдэлд суурилсан зөвлөмж дүгнэлт гаргах арга барил олгоход оршино. Зээлдэгч, зээлдэгчийн бизнесийг бодитоор үнэлж дүгнэх ур чадвар эзэмшсэнээр цаг хугацаа алдах, дахин сэргэх боломжтой бизнесийг алдах, зээлийн хохирлыг бууруулах боломжоо алдах магадлалыг бууруулна.

Зорилтот бүлэг

Зээлийн бүтцийн өөрчлөлт, чанаргүй зээл, зээлийн эргэн төлөлт хариуцсан бүх шатны менежер, хуульч, тусгай активын ажилтан

Арга барил

Сургагч багшийн танилцуулга, сургалтын агуулгыг баяжуулах жишээ кейс/scenario analyses-ийн дүн шинжилгээ, асуулт хариултын хэсэгтэй. Энэхүү сургалт нь вебинар биш, виртуал танхимын сургалт (дагалдах монгол орчуулгатай) бөгөөд оролцогчид идэвхтэй оролцох шаардлагатай тул камер, микрофонтой байна.

ОГНОО

2023 онд төлөвлөгдөөгүй. Захиалгаар анги бүрдүүлэн авах боломжтой.

Агуулга

  • Асуудалтай зээл, асуудалтай зээлийн асуудал нь юу вэ

  • Асуудалтай зээлийг засах ажиллагаа – юуг засаж болох вэ?

  • Эдийн засгийн нөхцөл байдал уу, удирдлагын багын ур чадвар уу

  • Бизнесийг сэргээх үү, зээлийн гэрээг цуцлах уу?

  • Санхүүгийн болон компанийн бүтцийн өөрчлөлт, шалгуур үзүүлэлт нь юу вэ

  • Бизнесийг сэргээх ажиллагаа амжилтгүй болох нь – алдаанаас юу сурав?

Сургагч багш

Picture of Kenny Tay

Kenny Tay

Санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, Бизнесийн Зөвлөх /CA(M) FCCA FCMA CGMA/. Сингапур, Малайз, Австрали, Хонг Конг зэрэг Азийн томоохон орнуудад банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай.Үүнээс гадна Малайз улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бөгөөд Их Британи дахь Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Холбоо (ACCA) болон Удирдлагын Нягтлан Бодогчдын Мэргэшсэн Институтын (CIMA) гишүүн юм.

ХӨТӨЛБӨР ТАТАХ

Танд энэ төрлийн бусад сургалтуудыг
санал болгож байна