Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

ББСБ-ын комплаенс ба ёс зүйн онлайн сургалт

Явагдах хэлбэр
Бие даан суралцах
Заах хэл
Монгол
Хандах эрх
14 хоног
Гэрчилгээ
Олгоно
Сургалтын зорилго:
Банк бус санхүүгийн байгууллагуудад Комплаенсийн тухай ойлголтыг өгөх, комплаенсийн зорилго, бодлого, чиг үүргийг таниулах, тэдгээрийн хэрэгжилтийг хангахад туслах; ажилтнуудад ажлын байрандаа ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хувь хүний мэдээллийг ямагт хамгаалах, мэргэжлийн стандартыг баримтлах ухамсрыг төлөвшүүлэхэд оршино.
Сургалтын зарчим
Сургалт нь банк бус санхүүгийн салбарын ажилтан бүр заавал мэдэж байвал зохих комплаенс болон ёс зүйн ойлголтуудыг хамарсан байна.
Зорилтот бүлэг:
Банк бус санхүүгийн байгууллагын нийт ажилтнууд
Үргэлжлэх хугацаа:
Сургалт 2 долоо хоногийн хугацаанд, нэг өдрийн хичээлийн ачаалал 2 цагаас ихгүйгээр төлөвлөгдсөн байна.
Сургалтын агуулга:
Сургалт нь 3 модулийн 5 хичээлээс бүрдэх ба хичээл бүр үндсэн хичээл, кейс дасгал, шалгалт гэсэн хэсгүүдтэй.
Модуль 1: Комплаенсийн тухай үндсэн ойлголт
  1. Комплаенс гэж юу вэ, үндсэн ойлголт
  2. Банк, санхүүгийн байгууллагын комплаенсийн тухай
Модуль 2: Комплаенсийг хэрэгжүүлэхэд ажилтны ёс зүйн нөлөө
  1. Ажилтны ёс зүйн зарчмууд
  2. Ажилтны мэргэжлийн ёс зүйн төлөвшил
Модуль 3: Комплаенсийн хэрэгжилтээс: МУТСТ болон Хувь хүний мэдээллийн хамгаалалт
  1. МУТСТ
  2. Санхүүгийн байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдал
Сургалтын явц
Нийт 5 хичээл 5 шалгалттай ба дараагийн хичээлийг судлахын тулд өмнөх хичээлийн шалгалтанд тэнцсэн байх шаардлагатай. Шалгалтын босго оноо 75% байна.
Эцсийн шалгалтгүй, оролцогчийн сургалтын үр дүнг шалгалтуудын дунджаар тооцно.
Сургалтын үр дүн
Амжилттай дуусгасан суралцагч бүрд сертификат олгогдоно.
ББСБ-ын ажилтнуудад зориулсан Комплаенс ба ёс зүйн онлайн сургалт
Хэнд зориулсан бэ

Банк бус санхүүгийн байгууллагын нийт ажилтнууд

Хөтөлбөр
  • Комплаенсийн тухай үндсэн ойлголт
  • Комплаенсийг хэрэгжүүлэхэд ажилтны ёс зүйн нөлөө
  • Комплаенсийн хэрэгжилтээс: МУТСТ болон Хувь хүний мэдээллийн хамгаалалт