Ажлын байран дээрх зөрчилдөөнөөс зайлсхийх аргагүй боловч зөв шийдвэрлэсэн тохиолдолд байгууллага болон багт давуу тал үүсгэнэ. Харин шударга бус шийдвэрлэсэн тохиолдолд ажилтнуудын идэвх, оролцоо буурдаг. Менежерүүд зөрчилдөөнөөс зайлсхийх, зугтах, үл тоомсорлох хандлага гаргадаг. Удахгүй мартагдаад өнгөрнө магадгүй ач холбогдол нь буурна гэж найддаг. Орчин үеийн менежерүүдэд зөрчилдөөний үед мэдрэмжтэй хандах, зөв харилцах, бүх талд ашигтай шийдлийг сонгох ур чадвар эзэмших шаардлага гарч байна.
Сургалтад хамрагдсанаар зөрчилдөөний учир шалтгааныг илрүүлэх, зөрчилдөөнийг шийдвэрлэх эерэг хандлага бүрдүүлэх, бүх талд ашигтай шийдэл сонгох арга барилд суралцана.
Удирдах ажилтан, дундын зуучлагч, ХН-ийн мэргэжилтэн, коүч, ментор, хэлцэл хийх ур чадвараа сайжруулахыг хүссэн хувь хүн
Чиглүүлэгчтэй харилцан яриа, сургалтын агуулгыг баяжуулах бодит жишээ кейс/scenario analyses-т хийх дүн шинжилгээ, багаар болон бие дааж гүйцэтгэх дасгал, дасгал ажил, асуултын хариултын хэсэгтэй. Сургалт англи хэл дээр монгол орчуулгатай явагдана.
2023 онд төлөвлөгдөөгүй. Захиалгаар анги бүрдүүлэн авах боломжтой.
Харилцагчдын оролцоо, Transactional Analysis, EQ, болон сэдэл өгөх чиглэлээр 25 гаруй жилийн сургагч багшийн туршлагатай. EQ болон Process Communication Model® сургагч багшийн сертификаттай ба TQM чиглэлээр бизнес удирдлагын мастерын зэрэгтэйгээс гадна Сингапурын Насанд Хүрэгчдийн Сургалтын Хүрээлэнгийн Сургалт ба Үнэлгээний ахисан түвшний сертификаттай (ACTA) сургагч багш юм.
Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис, 2-р давхар