10 хоног

24/7

Монгол

Онлайн

Банк санхүүгийн академи болон ХАБЭА-н зөвлөх үйлчилгээний Цог Зориг ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд банк, санхүү, оффисын ажилтнуудад зориулан хөгжүүлсэн “ХАБЭА-н тухайн онлайн сургалт”-ыг танилцуулж байна.

Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байх юм.

Сургалтын төгсгөлд амжилттай суралцсан нийт оролцогчдод ХАБЭА-н сургалтад хамрагдсан тухай албан ёсны, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд бүртгэгдэх сертификатыг цахимаар илгээхээр тохируулсан байна.

Зорилго

Банк, санхүүгийн байгууллагын ажилтнуудад ажлын байрандаа аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н суурь болон хууль эрх зүйн ойлголтыг өгөхөд энэхүү сургалт чиглэж байгаа бөгөөд сургалтын агуулга нь банк, санхүүгийн салбарын ажилтан бүр заавал мэдэж байвал зохих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ойлголтуудыг хамарсан байна.

Зорилтот бүлэг

ХАБЭА-н тухай мэдлэг мэдээлэл авч, гэрчилгээтэй болох сонирхолтой иргэн бүр

Арга барил

Сургалт нийт 14 хоног үргэлжлэх бөгөөд 4 модулийн 11 сэдвийн хичээлийг үзэж судална. Сургалтын материалуудыг орчин үеийн цахим сургалтын бүхий л шилдэг контентууд болох унших, сонсох хувилбаруудтай, практик кейс жишээгээр баяжуулсан, 7 хоногийн 24 цагийн турш дурын байршлаас хандах боломжтой зэрэг давуу талуудтай юм.

ОГНОО

Сар бүр элсэлт авна.

Агуулга

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ерөнхий ойлголт
  • Хөдөлмөрийн тухай хууль
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль
  • Үйлдвэрлэлийн осолд хүргэдэг аюултай хүчин зүйлс, урьдчилан сэргийлэлт
  • Онцгой байдал (Суурь мэдээлэл)
  • Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн төрлүүд, мэргэжлээс шалтгаалах өвчин (МШӨ)
  • Ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ
  • Ажлын байран дахь осол, өвчлөл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг таньж илрүүлэх, мэдээлэх, бууруулж арилгахад ажилтан бүрийн үүрэг, оролцоо
  • Ажил эхлүүлэхээс өмнө эрсдэлийн үнэлгээ хийх арга
  • Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж
  • Ажилтны зан үйлтэй холбоотой өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт

Сургагч багш

Picture of Ж.Оюунцэцэг

Ж.Оюунцэцэг

Монгол Улсын зөвлөх инженер, ХАБ-ын мэргэшсэн сургагч багш

ХӨТӨЛБӨР ТАТАХ

Танд энэ төрлийн бусад сургалтуудыг
санал болгож байна