Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Хувь хүний хөгжлийн сургалт

Харилцааны үндэс

Явагдах хэлбэр
Бие даан суралцах
Заах хэл
Монгол
Хандах эрх
21 хоног

Магадгүй, та өөрөөсөө би яагаад харилцааны сэдвээрх сургалтад суух ёстой гэж асууж байж болох юм. Үнэндээ, бид амьдралынхаа ихэнх цаг хугацааг бусадтай харилцаж өнгөрүүлдэг, тиймдээ ч бид энэ тал дээр юуг яаж хийхээ сайн мэддэг гэж итгэдэг.

Гэтэл харилцааны тухай сургалт нь санхүүгийн байгууллагын ажилтан бүрийн хамрагдах ёстой сургалтын хөтөлбөрт ямар нэг хэлбэрээр бүрдэл хэсэг нь болж багтсан байдаг. Иймд чухам яагаад гэсэн асуулт урган гарч ирнэ?

Шалтгаан нь маш энгийн. Хэдийгээр бид бүгд өдөр тутам ямар нэг байдлаар өөр хоорондоо харилцдаг хэдий ч, хүн бүр цаг үргэлж, амжилттай, үр дүнтэйгээр бусадтай харилцан ойлголцож чаддаггүй. Та бүгдийн ихэнх нь хүүхэд байхдаа ‘Хятад шивнээ’ (цуурхал ч гэж бас нэрлэгддэг) нэртэй тоглоомоор тоглож үзсэн байх. Энэ тоглоомын үеэр тохиолдож байсантай адилаар та нарын ихэнх нь хэлсэн үг, хийсэн үйлдэл эсвэл зөвхөн харагдаж байгаа байдлаасаа болж бусдад буруугаар ойлгогдох тохиолдлуудтай учирч байсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Санхүүгийн байгууллагад ажилладаг мэргэжилтэн таны ажил үүргийн салшгүй нэг хэсэг бол харилцагчдад үйлчлэх байдаг. Энэ нь их энгийн сонсогддог ч, үнэндээ – таны аль хэдийн ойлгосноор–харилцагчидтай үр дүнтэй харилцах нь сонсогдож байгаа шигээ амархан байдаггүй.

Энэхүү курс хичээлээр, бид аливаа харилцааг амжилттай бөгөөд үр дүнтэй хөгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий харилцааны үндсэн ойлголтуудын талаарх мэдлэгийг тань тэлэх болно.

Харилцааны үндэс
Сургалтаас гарах үр дүн

Иймд энэ курс хичээлийн төгсгөлд, та бусадтай хэрхэн ойлголцох, буруу ойлгогдохоос хэрхэн сэргийлэх болон төрөл бүрийн аргын тусламжтайгаар мэдээллийг үр дүнтэй, амжилттай цуглуулах, түгээх талаар цэгцтэй ойлголттой болсон байна.

Мэдээж, эдгээр харилцааны үндсэн ойлголт болон аргууд нь зарчмын хувьд үр дүнтэй нь батлагдсан болохоор та энэ хичээлээс сурсан мэдсэнээ бусад төрлийн харилцаандаа ч мөн ашиглах боломжтой.

Хөтөлбөр
  • Харилцааны тухай үндсэн ойлголт
  • Үгэн харилцаа
  • Үгэн бус харилцаа
    • Хичээл 3.1. Үгэн бус харилцаа

    • Хичээл 3.2. Биеийн хэлэмж

  • Идэвхтэй сонсох
  • Асуулт тавих аргууд
  • Парафразын арга
  • Мэдээллийг ялган шинжлэх
  • Эцсийн шалгалт

    Хичээлийг бүрэн дүүрэн судалж дуусгасны дараагаар танд төгсгөлийн тест өгөх боломж нээгдэнэ.