Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Хувь хүний хөгжлийн сургалт

Сэтгэл хөдлөлийн чадамж

Явагдах хэлбэр
Бие даан суралцах
Заах хэл
Монгол
Хандах эрх
21 хоног

Энэхүү цахим хичээлийг өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг таньж, ойлгох, улмаар удирдахад туслах үндсэн арга техникүүдийг судлахыг зорьж буй мэргэжилтнүүдэд зориулан бэлтгэсэн. Хичээл нь танд хамт ажиллагсад, найз нөхөд, мөн түүнчлэн бичил, жижиг, дунд бизнес (БЖДБ) эрхлэгчидтэй үр дүнтэй хамтын ажиллагаа бий болгох, өргөжүүлэх үндэс болсон сэтгэл хөдлөлийн чадамжаа нэмэгдүүлэхэд тань туслах практик зөвлөгөөнүүдийг хүргэх болно.

Хичээл нь үндсэн 4 сэдвийн хүрээнд боловсруулсан 8 дэд хичээлээс бүрдэх ба дэд хичээл бүрийг судлах дундаж хугацаа нь 35–40 минут.

Сэтгэл хөдлөлийн чадамж
Сургалтаас гарах үр дүн

Курс хичээлийн зорилго нь суралцагсдад доорх сэдвийн хүрээнд мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхэд нь туслах явдал юм, үүнд:

  • Сэтгэл хөдлөлийн чадамжийн тухай үндсэн ойлголтууд болох онол, загварууд тэдгээрийн онцлог, сэтгэл хөдлөлийг удирдах арга, техникүүд

  • Өөрийн сэтгэл хөдлөлийн чадамжийг оношлох, бусдын сэтгэл хөдлөлийг таних, удирдах (энд БЖДБ эрхлэгчидтэй бий болгож буй хамтын ажиллагааг өргөжүүлэхэд голлон анхаарсан болно)

  • БЖДБ эрхлэгчидтэй үр дүнтэй хамтын ажиллагааг бий болгох зорилгоор хувь хүний бүтээмжээ нэмэгдүүлэх

Хөтөлбөр
  • Сэдэв 1. Сэтгэл хөдлөл ба сэтгэл хөдлөлийн чадамж
    • Хичээл 1. Сэтгэл хөдлөлийн чадамж орчин үеийн сэтгэл судлалын салбар болох нь

    • Хичээл 2. Сэтгэл хөдлөлийн чадамж (EQ) ба Оюуны чадамж (IQ)

  • Сэдэв 2. Сэтгэл хөдлөлийн чадамжийн голлох онол болон загварууд. Сэтгэл хөдлөлийн чадамжийг оношлох
    • Хичээл 3. Сэтгэл хөдлөлийн чадамжийн тухай тэргүүлэх онол, загварууд

    • Хичээл 4. Сэтгэл хөдлөлийн чадамжийг оношлох нь

    • Хичээл 5. Сэтгэлийн хөдөлгөөний төрлүүд болон тэдгээрийн эрчим

  • Сэдэв 3. Сэтгэл хөдлөлийн ур чадвар
    • Хичээл 6. Сэтгэл хөдлөлийн удирдлагын алгоритм, арга техникүүд

    • Хичээл 7. Сэтгэл хөдлөлийн чадамжаа нэмэгдүүлэх нь

  • Сэдэв 4. Эмпати нь БЖДБ эрхлэгчидтэй өргөжүүлж буй харилцаанд чухал нөлөөтэй хүчин зүйл болох нь
    • Хичээл 8. Эмпати нь БЖДБ эрхлэгчидтэй өргөжүүлж буй харилцаанд чухал нөлөөтэй хүчин зүйл болох нь

  • Тест

    Цахим хичээлийг бүрэн дүүрэн судалж дуусахад тест өгөх эрх нээгдэх ба тестийг амжилттай өгснөөр та цахим батламж хуудсыг хүлээн авна.