5 өдөр

4 цаг

Англи (дагалдах орчуулгатай)

Цахим

Төслийн санхүүжилт нь зээлийн ахисан түвшний бүтээгдэхүүн үйлчилгээ бөгөөд төслийн үйл ажиллагааны онцлог, эрсдэлээс хамааран зээлийн бүтцийг тодорхойлох арга техник эзэмших хэрэгтэй. Үйлдвэрлэл, барилга,  уурхайн төслийн онцлогийг ойлгох, үр дүнтэй эрсдэлийн удирдлага хэрэгжүүлэх, эргэн төлөлтийг баталгаажуулах мөнгөн урсгалыг тодорхойлох шаардлагатай.   

Зорилго

Бизнесийн зээлийг төслийн санхүүжилттэй харьцуулан, ялгаатай тал, анхаарах болон чухал асуудлууд, зээлийн бүтцийг зохистой тодорхойлох арга барил эзэмшүүлнэ.   

Зорилтот бүлэг

Зээлийн ахлах мэргэжилтэн, том зээлийн чиг үүрэг бүхий ажилтан

Арга барил

Сургагч багшийн танилцуулга, сургалтын агуулгыг баяжуулах жишээ кейс/scenario дүн шинжилгээ, асуулт хариултын хэсэгтэй. Энэхүү сургалт нь вебинар биш, виртуал танхимын сургалт (дагалдах монгол орчуулгатай) бөгөөд оролцогчид идэвхтэй оролцох шаардлагатай тул камер, микрофонтой байна.

ОГНОО

2023 онд төлөвлөгдөөгүй. Захиалгаар анги бүрдүүлэн авах боломжтой.

Агуулга

  • Том төсөл, тэдгээрийн онцлог хэв шинжүүд 
  • Зээлийн үнэлгээ, зээлийн эргэн төлөлт 
  • Зээлийн бүтэц, эргэн төлөлт 
  • Зээлийн эрсдэлийн удирдлага, хяналт  
  • Төслийн баримт бүрдүүлэлт 

Сургагч багш

Picture of Kenny Tay

Kenny Tay

Санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, Бизнесийн Зөвлөх /CA(M) FCCA FCMA CGMA/. Сингапур, Малайз, Австрали, Хонг Конг зэрэг Азийн томоохон орнуудад банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай.Үүнээс гадна Малайз улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй бөгөөд Их Британи дахь Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Холбоо (ACCA) болон Удирдлагын Нягтлан Бодогчдын Мэргэшсэн Институтын (CIMA) гишүүн юм.

ХӨТӨЛБӨР ТАТАХ

Танд энэ төрлийн бусад сургалтуудыг
санал болгож байна