Нүүр Бидний тухай Сургалт Судалгаа Мэдээ Холбоо барих Миний сургалт

Бүх сургалт

Удирдлагын хөгжлийн сургалт - leadership

Залуу удирдагчийн зайлшгүй эзэмших ур чадвар

Явагдах хэлбэр
Танхим
Үргэлжлэх хугацаа
3 өдөр
Заах хэл
Монгол

Залуу удирдагчийн зайлшгүй эзэмших ур чадвар (Survival Skills for New Managers) нь хүн удирдах системтэй арга барил, залуу удирдагчийн өрсөлдөх 4 ур чадварт суралцах танхимын сургалт юм. Leadership Pipeline загвар, хамтач харилцаа холбоо, A.L.I загвар, коучинг, багийн зөрчилдөөнийг шийдвэрлэх аргуудыг авч үзнэ.

Сургагч багшийн илтгэл, багийн хэлэлцүүлэг, асуулт хариултаас бүрдэх бөгөөд англи хэл дээр, дагалдах монгол орчуулгатай явагдана.

Залуу удирдагчийн зайлшгүй эзэмших ур чадвар
Хэнд зориулсан бэ

Шинээр томилогдсон удирдах ажилтан; Байгууллагын өсөх ирээдүйтэй ажилтан; Бүх шатны удирдах ажилтан; Хүн удирдах ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй менежер

Сургалтаас гарах үр дүн
  • Хүн удирдах системтэй арга барилд суралцаж, залуу удирдагчийн өрсөлдөх 4 ур чадвараа хөгжүүлснээр тогтвортой ажиллах, өсөн дэвжих боломжоо нэмэгдүүлнэ
  • Хамтач харилцаа холбоо, коучинг хэрхэн хийх, харилцааны менежмент, зөрчилдөөнийг шийдвэрлэх практик ур чадварыг эзэмшинэ
Хөтөлбөр
  • Leadership Pipeline (LP) загвар: албан тушаал ахих суурь шаардлага, удирдах ур чадварыг төгөлдөржүүлэх, манлайлах ур чадвар эзэмших, удирдах ажилтнуудад тулгарч буй бэрхшээлийг ойлгох
  • Хамтач харилцаа холбоо: өөрийн ажлын арга барил, давуу тал, стрессийн шинж тэмдгийг танин мэдэж, сэдэлжүүлэгчийг ашиглах
  • Ask, Listen & Inform (A.L.I) загвараар харилцааны ур чадвараа хөгжүүлэх
  • Коучинг: гүйцэтгэлийг сайжруулах коучинг, менторинг, конселлинг; сул гүйцэтгэлийн суурь шалтгаан; коучингийг байгууллагын соёлд суулгах; цаг зав багатай үеийн коучинг
  • Багийн зөрчилдөөн: баг бүрэлдэх 4 үе шат бүрд гарах зөрчилдөөн, зөрчилдөөн шийдвэрлэх 5 аргыг хэрэглэх