Хүн удирдах системт арга барилд суралцаж, залуу удирдагчийн өрсөлдөх 4 ур чадвараа хөгжүүлснээр тогтвортой ажиллах, өсөн дэвжих боломж нэмэгдэнэ. Түүнчлэн “Хамтач харилцаа холбоо, Көүчинг хэрхэн хийх, Харилцааны менежмент, Зөрчилдөөнийг шийдвэрлэх” зэрэг практик ур чадваруудыг эзэмших болно.
Шинээр томилогдсон удирдах ажилтан, байгууллагын өсөх ирээдүйтэй ажилтан, бүх шатны удирдах ажилтан, хүн удирдах ур чадвараа хөгжүүлэх хүсэлтэй менежер
Сургагч багшийн илтгэл, багийн хэлэлцүүлэг, асуулт хариултын хэсэгтэй. Энэхүү сургалт нь вебинар биш, виртуал танхимын сургалт (дагалдах монгол орчуулгатай) бөгөөд оролцогчид идэвхтэй оролцох шаардлагатай тул камер, микрофонтой байна.
2023 онд төлөвлөгдөөгүй. Захиалгаар анги бүрдүүлэн авах боломжтой.
Албан тушаал ахих суурь шаардлага буюу удирдах ур чадварыг төгөлдөржүүлэх, өөрийгөө удирдагч болгон өөрчлөх, манлайлах ур чадвар эзэмших, өнөөгийн удирдах ажилтнуудад тулгарч буй бэрхшээлийг ойлгоход LP загварыг ашиглах
Хүнтэй ажиллах амаргүй боловч амар болгох арга бий. Өөрийнхөө ажлын арга барил, давуу тал, стрессийн шинж тэмдгийг танин мэдсэнээр хүнтэй ажиллахад хялбар болох ба сэдэлжүүлэгчийг ашиглан хамтач харилцаа холбоо үүсгэнэ.
A.L.I загварыг ашиглан харилцааны ур чадвараа хөгжүүлнэ.
Гүйцэтгэлийг сайжруулах арга коүчинг, менторинг, конселлинг хэрэгжүүлэх болон сул гүйцэтгэлийн суурь шалтгаан хүн ба процессыг ойлгох, коүчингийг байгууллагын соёлд суулгах, цаг зав багатай үеийн коүчинг
Багийн зөрчилдөөнийг шийдвэрлэх нь менежерийн үүрэг. Баг бүрэлдэх 4 үе шат бүрд гарах зөрчилдөөнийг тайлбарлан, 5 төрлийн зөрчилдөөн шийдвэрлэх аргыг ямар тохиолдолд хэрэглэхийг тодорхойлно.
Томас Лэй нь Хэрэглэгчдийн Оролцоо, Transactional Analysis, EQ, болон сэдэл өгөх чиглэлээр 25 гаруй жил сургалт орсон туршлагатай. Тэрээр Globe Silk Store-д хүний нөөцийн мэргэжилтэн, Сингапурын зөвлөх компанийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан ба OSK хөрөнгө оруулалтын банкны сургалтын менежерээр мөн ажиллаж байсан.
6 Seconds Network болон Taibi Kahler Associates компанийн EQ болон Process Communication Model® сургагч багшийн сертификаттай ба TQM чиглэлээр бизнэс удирдлагын мастерийн зэрэгтэй. Нүүрний хувирлыг кодлох систем болон сэдэл өгөх сургалтын чиглэлээр мэрэгшсэн.
Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис, 2-р давхар