Transactional Analysis (TA) нь биднийг зорилгодоо хүрэхэд саад болж, хойш татдаг хэв шинжийг судлан тодорхойлдог загвар юм. Эрик Бернегийн боловсруулсан энэ загварыг өнөөдөр сэтгэл зүйн шинжлэх ухаанаас гадна боловсрол, байгууллагын соёл, харилцаа, сэтгэл зүйн эмчилгээнд ашиглаж байна.
Сургалтаар TA нь өнгөрсөн, одоо, ирээдүйн сэтгэл хөдлөл, бодол санаа, зан байдлаа шинжлэхэд хэрхэн тусалдгийг судалж, өөрийн зан чанарын динамик болон харилцаа тогтоох үеийн зан байдалдаа дүн шинжилгээ хийнэ. Танхимаар, англи хэл дээр дагалдах монгол орчуулгатай явагдана.
Хэнд зориулсан бэ
Хувь хүний хөгжил, зөвлөгөө өгөх, зааж сургах арга барилаа сайжруулах сонирхолтой хүмүүс; Төслийн багт ажилладаг ажилтнууд
Сургалтаас гарах үр дүн
- Өөртөө дүн шинжилгээ хийж, хүнд нөхцөл байдлыг зохицуулах шинэ аргуудад суралцана
- Сэтгэл хөдлөл, бодол санаа, зан байдалд тулгуурлан бусдыг илүү сайн ойлгоно
- TA-ийн загваруудыг ашиглан харилцааг тодорхойлно
- Хамтран ажиллагсад, харилцагчтайгаа эерэг харилцаа үүсгэнэ
- Зөрчилдөөнийг дэвэргэхгүйгээр шийдвэрлэж, үр дүнтэй удирдана
- Хоорондын харилцаагаа сайжруулах арга барилыг хөгжүүлнэ
Хөтөлбөр
- Өдөр 1. Доктор Эрик Бернегийн түүх ба Transactional Analysis (TA)-ийн хөгжил
- Өдөр 1. Бусадтай харилцахдаа өөрийн зан төлөв, хэв шинжээ ойлгох: скрипт гэж юу вэ, хүүхэд насан дахь скриптийн үүсэл; скриптийг хөгжүүлэх арга замууд (шинж чанар, заавар тушаал, сөрөг заавар тушаал, эхэн үеийн шийдвэр гаргалт); итгэл үнэмшлээ ашиглан одоогийн скриптээ тайлбарлах
- Өдөр 2. Эгог ойлгох нь: эцэг эх, насанд хүрэгч, хүүхдийн эгог тодорхойлох; тэдгээрийг тодорхойлох 5 зан төлөвийн дохио; үр дүнтэй болон үр дүнгүй эго
- Өдөр 3. Харилцаан дахь сэтгэл зүйн тоглоомуудыг судлах: тоглоомоо тодорхойлох; хүмүүс яагаад тоглоом тоглодог вэ, түүний давуу тал; стресс, зөрчилдөөний үеийн тоглоомын жишээ
- Өдөр 3. Драмын гурвалжин ба зөрчилдөөнийг шийдвэрлэх: драмын гурвалжны 3 дүр, төрлүүд, зөрчилдөөнд үзүүлэх нөлөө; зөрчилдөөний үед үүрэг болон тоглоомыг өөрчлөх
- Өдөр 4. Жинхэнэ өөрийгөө илэрхийлэх: бид яагаад жинхэнэ сэтгэл хөдлөл, мэдрэмжээ нуудаг вэ; цохиурын жишээгээр сэтгэл хөдлөлийг харуулах; жинхэнэ би болоход учрах саад бэрхшээлийг даван туулах
- Өдөр 4. Өөрийгөө болон бусдыг эерэг өдөөлтөөр идэвхжүүлэх: өдөөлт гэж юу вэ, өдөөлтийн төрлүүд; бусдад эерэг өдөөлт өгч, сөрөг өдөөлтийг багасгах зөвлөмж
- Өдөр 4. TA-тэй хамт урагшлах нь: дараагийн алхам юу вэ?