4 өдөр

4 цаг

Англи (дагалдах орчуулгатай)

Цахим

Transactional Analysis (TA) нь биднийг зорилгодоо хүрэхэд саад тотгор болж, хойш татаад байдаг хэв шинжүүдийг судлан тодорхойлдог. Сургалтаар ТА-г тодорхойлж энэ нь бидний өнгөрсөн, одоо, ирээдүйн сэтгэл хөдлөл, бодол санаа болон зан байдлаа шинжлэхэд хэрхэн тус болдог талаар суралцаж, өөрсдийн зан чанарын динамик болон харилцаа холбоо тогтоох үеийн зан байдалд дүн шинжилгээ хийнэ. Эрик Бернегийн боловсруулсан ТА нь сүүлийн жилүүдэд улам боловсронгуй болсоор өнөөдөр энэ загварыг сэтгэл зүйн шинжлэх ухаанаас гадна боловсрол, байгууллагын соёл, харилцаа, сэтгэл зүйн эмчилгээнд хүртэл ашиглаж байна. 

Зорилго

  • Өөртөө дүн шинжилгээ хийж хүнд нөхцөл байдлуудыг зохицуулах шинэ аргуудад суралцах
  • Сэтгэл хөдлөл, бодол санаа болон зан байдал дээр тулгуурлан бусдыг илүү сайн ойлгох 
  • ТА-н моделиудыг ашиглан харилцааг тодорхойлох 

 

Сургалтад хамрагдсанаар:

  • Хамтран ажиллагсад, харилцагчтайгаа эерэг харилцаа үүсгэх 
  • Зөрчилдөөнийг дэвэргэхгүйгээр шийдвэрлэх, үр дүнтэй удирдах 
  • Хоорондын харилцаагаа сайжруулах арга барилыг хөгжүүлнэ 

Зорилтот бүлэг

Хувь хүний хөгжил, зөвлөгөө өгөх, зааж сургах арга барилаа сайжруулах сонирхолтой хүмүүс эсвэл төслийн багт ажилладаг ажилтнууд

Арга барил

Сургагч багшийн илтгэл, багийн хэлэлцүүлэг, асуулт хариулт, өөрийгөө шалгах хэсэгтэй

ОГНОО

2022 онд явагдана.

Агуулга

Өдөр 1

  • Доктор Эрик Бернегийн түүх ба Transactional Analysis (TA)-ийн хөгжил 
  •  Бусадтай харилцахдаа өөрийн зан төлөв болон хэв шинжээ ойлгох 
  • Скрипт гэж юу вэ? Хүүхэд насан дахь скриптийн үүсэл 
  • Скриптийг хөгжүүлэх арга замууд: шинж чанар, заавар тушаал, сөрөг заавар тушаал, эхэн үеийн шийдвэр гаргалт 
  • Итгэл үнэмшлээ ашиглан одоогийн скриптээ тайлбарлах 

 

Өдөр 2

  • Эгог ойлгох нь 
  • Эцэг эх, насанд хүрэгчид болон хүүхдийн эгог тодорхойлох 
  • Эцэг эх, насанд хүрэгчид болон хүүхдийн эгог тодорхойлоход ашиглах 5 зан төлөвийн дохио 
  • Үр дүнтэй болон үр дүнгүй эгог тодорхойлох нь 

 

Өдөр 3 

  • Харилцаан дахь сэтгэл зүйн тоглоомуудыг судлах 
  • Тоглоомоо тодорхойлох 
  • Хүмүүс яагаад тоглоом тоглогдог вэ? Тоглоом тоглохын давуу талууд нь юу вэ? 
  • Хүмүүс стресстэй эсвэл зөрчилдөөнд орсон үед тоглодог тоглоомуудын жишээ 
  • Драмын гурвалжин ба зөрчилдөөнийг шийдвэрлэх 
  • Драмын гурвалжин гэж юу вэ? Драмын гурвалжны 3 дүрийг тодорхойлох 
  • Драмын гурвалжны төрлүүдийг судалж, зөрчилдөөнд үзүүлэх нөлөөг тайлбарлах 
  • Зөрчилдөөний үед үүрэг болон тоглоомыг өөрчлөх 

 

Өдөр 4 

  • Жинхэнэ өөрийгөө илэрхийлэх  
  • Бид яагаад жинхэнэ сэтгэл хөдлөл, мэдрэмжээ нуудаг вэ? 
  • Цохиурын жишээгээр сэтгэл хөдлөлийг харуулах 
  • Жинхэнэ би болоход учрах саад бэрхшээлийг даван туулах  
  • Өөрийгөө болон бусдыг эерэг өдөөлтөөр идэвхжүүлэх 
  • Өдөөлт гэж юу вэ? Хүмүүс яагаад бусдын анхаарлыг татахыг хүсдэг вэ? Хэрхэн бусдын анхаарлыг татдаг вэ? 
  • Өдөөлтийн төрлүүдийг тодорхойлох 
  • Бусдад эерэг өдөөлт өгч, сөрөг өдөөлтийг багасгах зөвлөмж 
  • ТА-тэй хамт урагшлах нь: Дараагийн алхам юу вэ?   

Сургагч багш

Picture of Thomas Lai

Thomas Lai

Томас Лэй нь Хэрэглэгчдийн Оролцоо, Transactional Analysis, EQ, болон сэдэл өгөх чиглэлээр 25 гаруй жил сургалт орсон туршлагатай.
Томас Лэй нь Globe Silk Store-д хүний нөөцийн мэргэжилтэн, Сингапурын зөвлөх компанийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байсан ба OSK хөрөнгө оруулалтын банкны сургалтын менежерээр мөн ажиллаж байсан.
Тэрээр 6 Seconds Network болон Taibi Kahler Associates компанийн EQ болон Process Communication Model® сургагч багшийн сертификаттай ба TQM чиглэлээр бизнэс удирдлагын мастерийн зэрэгтэй. Нүүрний хувирлыг кодлох систем болон сэдэл өгөх сургалтын чиглэлээр мэрэгшсэн.

ХӨТӨЛБӨР ТАТАХ

Танд энэ төрлийн бусад сургалтуудыг
санал болгож байна