Таны харилцагч таныг ирж, бизнесийг нь аврах бүтээгдэхүүн үйлчилгээ, нөхцөл санал болгохыг хүлээгээд сууж байгаа. Санхүүгийн зөвлөх атны хөдлөх цаг иржээ. Та эдийн засгийг сэргээх хүчин болж, бизнесийн шинэ загварыг эрэлхийл. Харилцагчаа эргүүлэн татах, харилцагчийн багцыг шинэчлэх, идэвхжүүлэх арга замаа тодорхойлсон онцлог хөтөлбөр хэрэгжүүлье.
Борлуулалтын ажилтан, санхүүгийн зөвлөх, харилцааны менежер, маркетингийн менежер, борлуулалт маркетингийн өгөгдөлтэй ажилладаг банкир
Сургагч багшийн илтгэл, багийн хэлэлцүүлэг, асуулт хариултын хэсэгтэй. Энэхүү сургалт нь вебинар биш, виртуал танхимын сургалт (дагалдах монгол орчуулгатай) бөгөөд оролцогчид идэвхтэй оролцох шаардлагатай тул камер, микрофонтой байна
2023 онд төлөвлөгдөөгүй. Захиалгаар анги бүрдүүлэн авах боломжтой.
Харилцагчдын оролцоо, Transactional Analysis, EQ, болон сэдэл өгөх чиглэлээр 25 гаруй жилийн сургагч багшийн туршлагатай. EQ болон Process Communication Model® сургагч багшийн сертификаттай ба TQM чиглэлээр бизнес удирдлагын мастерын зэрэгтэйгээс гадна Сингапурын Насанд Хүрэгчдийн Сургалтын Хүрээлэнгийн Сургалт ба Үнэлгээний ахисан түвшний сертификаттай (ACTA) сургагч багш юм.
Монгол улс, Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис, 2-р давхар