Мэдээллийн аюулгүй байдлын туршлага судлах сургалт аялал болно

Банк санхүүгийн академи нь банк санхүүгийн салбарын мэдээллийн аюулгүй байдлын чиглэлийн төлөөлөл бүхий багийн туршлага судлах сургалт аяллыг зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалт аяллыг сүүлийн жилүүдэд кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа Зүүн Азийн хөгжиж буй улсуудын нэг болох Тайвань улсад, Тайвань улсын Банк санхүүгийн академи (TABF)-тай хамтран зохион байгуулна.

Сургалт аяллын хүрээнд Тайваний банк, санхүүгийн байгууллагуудтай уулзалт хийж, тус улсын мэдээллийн аюулгүй байдлын шилдэг туршлагууд болон мэдлэгээс суралцахаас гадна мэдээллийн аюулгүй байдлын ахисан түвшний сургалт, семинарт хамрагдах юм.

Энэхүү хөтөлбөрт Банк санхүүгийн салбарын Мэдээллийн технологи хариуцсан захирал, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, Мэдээллийн аюулгүй байдал, мэдээлэл хамгаалах чиглэлээр ажилладаг ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, мөн энэ чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй хүмүүс хамрагдах боломжтой.

Сургалт, аяллын хөтөлбөр нь дараах хэсгээс бүрдэнэ:

Эхний хэсэг. Дижитал банк, кибер аюулгүй байдлын бодлогын тойм ба Тайвань улсын туршлага /TABF-Тайваний банк санхүүгийн академийн сургагч багш/

Хоёр дахь хэсэг. Онцгой байдлын үед авах арга хэмжээ, санхүүгийн байдлыг хамгаалах арга хэмжээ, Кибер аюулгүй байдал (APTs) /JCIC байгууллагын сургагч багш/

Гурав дахь хэсэг. Аюулгүй байдлын үйл ажиллагааны төв дэх аюул заналыг илрүүлэх, хянах (SOCs) /CHT Security байгууллагын сургагч багш/

Дөрөв дэх хэсэг. Дотоод, гадаадын санхүүгийн аюулгүй байдлын асуудал, туршлага (Санхүүгийн салбарын компьютерийн яаралтай тусламжийн баг (CERTs)) /The British Standards Institution – н сургагч багш (BSI) /

Байгууллагын айлчлал хэсэг. Зорилтот байгууллагуудтай танилцах уулзалт

  • Тайваний Төв банк болон Дижитал банкны аюулгүй байдлын бодлоготой холбоотой мэргэжлийн байгууллагууд;
  • Тайваний арилжааны банкууд, бусад санхүүгийн байгууллагууд;
  • Мэдээлэл технологи болон Кибер аюулгүй байдлын үйлчилгээний компаниуд.

Хөтөлбөрт багтсан мэргэжлийн сургалтууд болон холбогдох байгууллагуудтай хийх туршлага судлах уулзалтууд нь Та бүхэнд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7575-4848, 9975-6414 утсаар авна уу.

Санал болгох:

Олон улсын эксперт Наталя Соловьёвагийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд