Энэ бол аливаа шийдвэр гаргахдаа буруу асуулт тавих явдал. Залуус ихэнхдээ шийдвэр гаргахаасаа өмнө “Яаж” гэсэн асуултыг түрүүлж тавьдаг. Зүй нь “Яагаад” гэсэн асуултыг түрүүлж тавиад, шийдвэрээ гаргасныхаа дараа “Яаж” гэсэн асуултад хариулт хайх хэрэгтэй.
Үүний талаар би та нартай саяхны, бодит жишээг хуваалцъя. Манай “Шинэ үеийн банкир” төслийн сургалт нээлтээ хийгээд, их сургуулийн оюутнуудад танилцуулга хийснийг та мэднэ. Энэ үед олон залуу “Сургалтын төлбөрийг нь яаж олох вэ” гэсэн буруу асуулт өөртөө эхэлж тавьсан. Тиймээс зарим нь огт бүртгүүлээгүй, нэлээд хэд нь цуцаллаа. Танил дүр зураг байна уу?
Харин зарим нь ийм алдаа гаргаагүй. Тэд “Яаж төлбөрөө төлөх вэ” гэсэн асуултаас өмнө “Би яагаад энэ сургалтад суух ёстой вэ” гэдэг асуултын хариулт дээр л төвлөрсөн юм. Тиймээс мөрөөдлөө биелүүлэхэд нь санхүүгийн нөхцөл байдал тэдэнд саад болсонгүй. Сургалтын сонгон шалгаруулалтыг давахын төлөө хичээх явцдаа тэд бие биенээсээ суралцаж, бас биеэ дааж олон шинэ зүйлийг мэдэж авсан байдаг. Ингэснээр тэд өнөөдөр манай төслийн суралцагчид болж чадсан.
Тэгвэл тэд бүгд мөнгөний асуудалгүй, чинээлэг айлын хүүхдүүд байв уу? Мэдээж үгүй. Харин тэд бэрхшээлийг биш боломжийг олж хардгаараа ялгаатай. Ийм л залуусыг бид “Шинэ үеийн банкир”-аар бэлтгэхийг зорьж байна. Тэдний дайчин, манлайлагч хандлагыг үнэлж, “Шинэ үеийн банкир” төслөөс Үндэсний элч, Хөгжлийн түүчээ тэтгэлгийг олгосон. Өөрөөр хэлбэл, сургалтын төлбөрөөс 700 мянган төгрөгийг нь чөлөөлсөн. Тэд үлдсэн төлбөрөөс 266 мянган төгрөг төлөөд л сургалтад хамрагдлаа. Түүнээс хойш хоёр сар гаруйн хугацаанд үлдсэн төлбөрөө тав хувааж төлж байгаа. Ийнхүү тэд өөртөө зөв асуулт тавьснаараа мөрөөдлөө биелүүлэх шийдвэр гаргаж чадсан байна.
Одоо тэдний араас мөнгө хөөж байна. Тухайлбал, төгсөх курсын нэг оюутанд маань “Голомт” банк зээлийн ажилтнаар ажиллах санал тавилаа. Хэрэв Анужин “Сургалтын төлбөрөө яаж төлөх вэ” гэсэн асуулт эхэлж тавьсан бол түүнд ийм алтан боломж тохиох байсан уу? Мөн гуравдугаар дамжааны оюутнуудад маань зуны амралтаараа банкинд цалинтай ажиллах санал ирлээ. Тэд банкинд дадлагажаад зогсохгүй нэмэлт орлогын эх үүсвэртэй болж байна. Түүгээр ч зогсохгүй Банк санхүүгийн академи төслийнхөө бүх суралцагчдад цагийн ажил санал болгож байгаа. Залуус минь ирээдүйнхээ төлөө хичээ, тэгвэл төсөөлөө ч үгүй боломжууд танай хаалгыг тогших болно. Үүний тулд та эхний алхмаа зоригтой хий. “Яаж” биш, харин “яагаад” гэсэн асуултын хариултад төвлөр.