Солонгос улсад эрсдэлийн туршлага судлах хөтөлбөрийг зохион байгууллаа

Банк Санхүүгийн Академи, Солонгосын Банкны Институттай хамтран Солонгос улсад “Risk Management Study Tour 2024” эрсдэлийн туршлага судлах хөтөлбөрийг БНСУ-д 2024 оны 10 дугаар сарын 13 – 19 - ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөрт Монголын Банкны Холбооны /МБХ/-ны Эрсдэлийн мэргэжлийн зөвлөлийн гишүүд буюу эрсдэл хариуцсан газар, нэгжийн захирал, ахлах менежерүүд хамрагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд зөвлөлийн гишүүд нь KBI /Korea Banking Institude/, БНСУ-ын зээлийн мэдээлэлийн төв, банкны зээлийн эрсдэлийн удирдлагын нэгжээр зочилж, Солонгос улсад банк, санхүүгийн салбарт эрсдэлийн чиглэлээр амжилттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, шинэ чиг хандлага, базел, эрсдэлийн менежмент, дижитал зээлийн эрсдэл, зээлийн шинжилгээ ба эрт анхааруулах систем, хөрөнгийн хүрэлцээний талаар мэдээ, мэдээллийг авч, тэргүүлэгч орны арга туршлагаас судаллаа.

Хөтөлбөрт хамрагдсан МБХ-ны Эрсдэлийн мэргэжлийн зөвлөлийн гишүүддээ талархал илэрхийлж, амжилт хүсье!

Санал болгох: