Тайвань улсад Дижитал шилжилт болон Мэдээллийн аюулгүй байдлын туршлага судлах хөтөлбөрийг зохион байгууллаа

Сүүлийн жилүүдэд кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа Зүүн Азийн хөгжиж буй улсуудын нэг нь Тайвань улс билээ.

Банк санхүүгийн академи, Тайвань улсын Банк санхүүгийн академи (TABF)-тай хамтран Тайвань улсад “Дижитал шилжилт болон мэдээллийн аюулгүй байдлын туршлага судлах хөтөлбөр”-ийг өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 8-р сарын 21 – ээс 8 дугаар сарын 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хөтөлбөрт дижитал банк, мэдээлэл технологи ба мэдээллийн аюулгүй байдал хариуцсан газар, нэгжийн захирал, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Хөтөлбөрийн хүрээнд гишүүд маань сургалт аяллыг хамтран зохион байгуулагч Тайвань улсын Банк санхүүгийн академи болон тус улсын банк санхүүгийн байгууллагууд, финтек, мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын үйлчилгээний компаниудаар зочилж, шилдэг арга туршлагуудаас судаллаа.

Түүнчлэн дижитал банк, санхүүгийн кибер аюулгүй байдлын бодлого, аюулгүй байдлын үйл ажиллагааны төв дэх аюул заналыг илрүүлэх нь, онцгой байдлын үед авах арга хэмжээ, дотоод, гадаадын санхүүгийн аюулгүй байдлын асуудал зэрэг сэдвүүдээр сургалт, семинарт хамрагдаж, мэдлэг, мэдээллээ баяжууллаа.

Хөтөлбөрт хамрагдсан оролцогчиддоо ажлын амжилт хүсье!

Санал болгох:

Ж.Отгонжаргал: Санхүүжилтийн шийдвэр бүрийн цаана бизнесийн өсөлт, ажлын байр, бүтээн байгуулалт, цаашлаад улс орны эдийн засгийн хөгжил байдаг

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөр (RSBP)-тэй хамтран “Төслийн үнэлгээ