Ш.Орхонбаатар: Багш өөрөө гэрэл байж чадвал сурагч нь замаа олно

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багш”-ийн сургалтуудаа зохион байгуулсаар байна. Тэгвэл энэхүү сургалтад хамрагдсан манай шилдэг банкируудын нэг, Төрийн банкны Бизнес инкубатор төвийн мэргэжилтэн, сургагч багш Ш.Орхонбаатар сургалтын талаар сэтгэгдлээ хуваалцлаа. 

Ш.Орхонбаатар: “Миний ажлын гол утга учир бол олон нийтэд санхүүгийн боловсрол олгож, харилцагчдад банкны бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголт, мэдлэгийг түгээх явдал юм. Үүнээс гадна шинэ залуу банкируудаа ажлын байр дээр нь чиглүүлэн зааж сургах, зөвлөн дэмжих нь миний өдөр тутмын ажлын салшгүй нэг хэсэг билээ.

Тийм ч учраас би өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, шинэ зүйлсийг сурч мэдэх, олж авсан мэдлэг мэдээллээ үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар бусдад хуваалцах нь сургагч багш хүний хамгийн том үүрэг, хариуцлага гэж боддог. Учир нь сургагч багш бол өөрөө ч мөн байнга суралцдаг нэгэн.

Энэ үзэл бодол, хүсэл тэмүүллийнхээ үндсэн дээр Монголын Банк Санхүүгийн Академийн сургагч багшийн сургалтад амжилттай хамрагдсандаа маш их баяртай байна.

Энэхүү сургалтанд хамрагдсанаар сургагч багшийн онцлог, ур чадвар, баримтлах зарчмууд, дээрээс нь харилцагчдад мэдээллээ үр дүнтэй хүргэх арга зүй зэргийг цогцоор нь эзэмших боломж олдсон нь миний хувьд маш том хөрөнгө оруулалт байлаа. Сургалтын явцад газар газрын шилдэг менежерүүдтэй танилцаж, мэдлэг туршлагаа хуваалцан, хамтдаа хөгжсөн нь онцгой үнэтэй мөчүүд байв.

“Багш өөрөө гэрэл байж чадвал сурагч нь замаа олно” гэдэг үг миний хувьд энэ сургалтаар улам тодорхой болсон. Мөн бүтээлч байдал бол сургагч багшийн хамгийн хүчтэй зэвсэг гэдгийг би гүнзгий ойлголоо. Банк Санхүүгийн Академийн сургагч багш нар болон хамтдаа суралцсан бүх найзууд, менежерүүддээ амжилт хүсье! Бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлмээр байна.” хэмээн сэтгэгдээ хуваалцлаа.

Ш.Орхонбаатар Таны ажилд өндөр амжилт хүсье!

Санал болгох:

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud