Б.Одончимэг: “Сайн сургагч багш байна” гэсэн итгэл сэтгэлээр дүүрэн ажиллахын зэрэгцээ БСА-ийн мэргэжлийн олон сургалтуудад хамрагдахыг илүү ихээр хүслээ

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багш”-ийн сургалтыг энэ оны тавдугаар сард зохион байгуулсан. Тэгвэл уг сургалтад хамрагдсан манай туршлагатай банкируудын нэг, Төрийн Банкны Чингэлтэй дүүрэг салбарын Харилцааны ахлах менежер Б.Одончимэг сэтгэгдлээ хуваалцлаа.

Б.ОДОНЧИМЭГ: Энэ удаагийн Банк Санхүүгийн Академиас зохион байгуулсан сургагч багшийн сургалт нь нээлттэй хөтөлбөртэй байсан тул өөрийн хүсэл сонирхлоор сургагч багшийн сургалтад хамрагдлаа.

Миний ажлын онцлог нь хариуцаж буй ажилтнууддаа ажил үүргээ амжилттай сайн гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх, чиглүүлэх, хянаж сайжруулахын зэрэгцээ бусдад аливааг зааж сургах, зөвлөх чиглэлээр байнга ажилладаг. Тийм ч учраас өөрийн хүсэл сонирхлын дагуу ур чадвараа ахиулах, ажилдаа хэрэгжүүлэх зорилгоор тус сургалтанд хамрагдсандаа туйлын баяртай байна.

Хүн өөрийн сурсан мэдсэн зүйлсээ бусаддаа зааж сургах, туршлагаа хуваалцана гэдэг өөрөө бусдаас дахин суралцаж, илүү ихийг сурч мэдэх хэрэгцээ шаардлага, хүслийг төрүүлдэг гэж би боддог.

Энэхүү сургалтад хамрагдаснаар олон сургагч багш нарын ур чадвар, туршлагаас суралцаж, сургалтын арга зүй, төлөвлөлт болон сургалтын зохион байгуулалт гэх мэт зайлшгүй мэдэх, сурах шаардлагатай мэдлэг, мэдээллийг олж авч чадлаа. Мөн олон боломжийг таниулсан давуу талтай сургалт боллоо.

Цаашид “Сайн сургагч багш байна” гэсэн итгэл, сэтгэлээр дүүрэн ажиллахаас гадна Банк Санхүүгийн Академийн мэргэжлийн олон сургалтад хамрагдахыг илүү ихээр хүсэж, сургалтаа амжилттай дүүргэлээ. Банк Санхүүгийн Академийн сургагч багш нартаа маш их талархаж байгаагаа илэрхийлье.” хэмээн сэтгэгдээ хуваалцсан юм.

Б.Одончимэг Таны ажилд өндөр амжилт хүсье!

Санал болгох: