“Банкны салбарын тойм” танилцуулах хэвлэлийн хурал боллоо

Өнөөдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 11:00 цагт Монголын Банкны Холбооны Төв байранд Банкны салбарын 2023 оны жилийн эцсийн үзүүлэлтүүдийг танилцуулах хэвлэлийн хурал боллоо.

Тус хуралд Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг нар банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Та бүхэн “Банкны салбарын тойм” тайлангийн 2023 оны жилийн эцсийн үзүүлэлтүүдийг https://bfa.mn/research/ сайтаас танилцаж үзнэ үү.

Санал болгох:

Ж.Отгонжаргал: Санхүүжилтийн шийдвэр бүрийн цаана бизнесийн өсөлт, ажлын байр, бүтээн байгуулалт, цаашлаад улс орны эдийн засгийн хөгжил байдаг

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк (EBRD)-ны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөр (RSBP)-тэй хамтран “Төслийн үнэлгээ