“Төслийн санхүүжилт”-ийн цахим сургалт боллоо

Банк санхүүгийн академи нь ANZI олон улсын сургалтын байгууллагатай хамтран өнгөрсөн 7 хоногт буюу 2023 оны 04-р сарын 10-14-ний өдрүүдэд “Төслийн санхүүжилт” онлайн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

“Төслийн санхүүжилт” гадаад сургалтыг санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, Бизнесийн Зөвлөх Кенни Тэй /Kenny Tay/ удирдан явууллаа.

Тус сургалтаар бизнесийн зээлийг төслийн санхүүжилттэй харьцуулж, ялгаатай тал болон чухал асуудлуудыг анхаарах, зээлийн бүтцийг зохистой зөв тодорхойлох, төслийн санхүүжилтийн мөнгөн урсгалыг ойлгох, зээлийн шинжилгээ хийх шинэ арга барилуудын талаар сургалтанд оролцогчдод мэдлэг, мэдээллийг өглөө.  

Том болон төслийн зээл хариуцсан чиг үүрэг бүхий захирал, менежерүүдэд зориулагдсан тус сургалт нь том төсөл, тэдгээрийн онцлог хэв шинжүүд, Зээлийн үнэлгээ, зээлийн эргэн төлөлт, Зээлийн бүтэц, Зээлийн эрсдэлийн удирдлага, хяналт ба төслийн баримт бүрдүүлэлт гэсэн сэдвээр 5 өдрийн турш цахимаар, Англи хэлнээс Монгол хэл рүү дагалдах орчуулгатай үргэлжиллээ.

Сургагч багш Кенни Тэйг товч танилцуулбал, тэрээр Сингапур, Малайз, Австрали, Хонг Конг зэрэг азийн томоохон орнуудад банк, санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд 2000 оноос хойш 20,000 гаруй бизнесийн удирдлагуудад сургалт хийж, өөрийн мэдлэг туршлагаа хуваалцсаар иржээ. Түүний өвөрмөц заах арга барил нь суралцагчдад санхүүг стратегийг үнэлж, компанийн шийдвэр гаргах явцад санхүүгийн мэдээллийг судалж, компанийн үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Мөн Кенни Тэй нь банкны менежерүүдэдэд зориулан “Корпораци ба бизнесийн зээл” ном, энгийн уншигчдад зориулан “Санхүүгийн мэдээлэл” зэрэг номнуудыг бичсэн билээ.

Сургалтанд хамрагдсан оролцогчиддоо ажлын өндөр амжилт хүсье!

Санал болгох: