Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирлаар Ч.Халиун томилогдлоо

Банк Санхүүгийн Академи (БСА)-ийн Удирдах зөвлөлийн 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр Ч.Халиун нь тус Академийн Гүйцэтгэх захирлаар томилогдон, 2026 оны 4 дүгээр сарын 20-оос эхлэн албан үүргээ хэрэгжүүлж байна.

Ч.Халиун нь 2007 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд 2024 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.

Тэрээр банк санхүүгийн салбарт 17 жилийн турш тасралтгүй ажиллахдаа Хаан банк, Капитрон банкнуудад маркетинг, харилцагчийн үйлчилгээ, хүний нөөцийн чиглэлээр удирдах албан тушаал эрхэлж байсан арвин туршлагатай мэргэжилтэн юм. Банкны төсөв, төлөвлөгөө, хүний нөөцийн удирдлага, маркетинг, харилцагчийн үйлчилгээ, байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, ажилтнуудын идэвхжүүлэлт, багийн ажиллагааг сайжруулах чиглэлээр бодит үр дүн гарган ажиллаж ирсэн.

Түүний энэхүү туршлага, мэдлэг нь Банк Санхүүгийн Академийн сургалт, судалгаа, салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Банк Санхүүгийн Академийн УЗ, ажлын албаны хамт олноос Ч.Халиун захиралд шинэ албан тушаалд нь амжилт хүсэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Санал болгох:

“Cloud and Outsourcing officer” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Cloud & Outsourcing Officer” сургалтыг зохион байгуулж байна. “Cloud