Банкны салбарын тойм – 2024/Q1

Борооны дараах мөөг шиг…

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар нэмэгдлээ. Эдийн засгийн салбаруудын сэргэлттэй зэрэгцэн чанаргүй зээлийн хэмжээ буурч эхэлжээ. Эдийн засгийн салбаруудыг дэмжихэд чиглэсэн банкны зээлийн өсөлт үргэлжилсээр байна.

Төлбөрийн тэнцэл ашигтай байгаа хэдий ч импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж байгаа нь валютын нөөцөд дарамт болох эрсдэлийг дагуулж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын өсөлт үргэлжилсээр байгаа нь төсвийн орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцэл ашигтай байх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Уул уурхай, тээврийн салбарын өсөлтөөс гадна барилга, боловсруулах үйлдвэр болон үйлчилгээний салбар өсөлтэй байгаа нь эдийн засаг 7.8 хувиар тэлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Өнгөрсөн оны сүүлээс өвөлжилт хүндэрч мал аж ахуйн салбарт ихээхэн хохирол учирсан нь хөдөө аж ахуйн салбарт сөргөөр нөлөөллөө. Нийлүүлэлтийн гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тогтворжиж инфляцын түвшин буурчээ.

Эдийн засгийн үзүүлэлтүүд сайжрахтай зэрэгцэн тооцоо судалгаагүй, үр ашиггүй “Борооны дараах мөөг шиг” олон төсөл, хөтөлбөрүүдийг төрөөс хэрэгжүүлж эхэлбэл эдийн засгийн сэргэлтийг хязгаарлах, цаашлаад дордоход хүргэж болох эрсдэл буйг санах нь зүйтэй.

[English version]

Санал болгох:

Банкны салбарын тойм 2024Q4

Банкны салбарын тойм – 2024/Q4

Алаагүй баавгайн арьсыг хуваах нь… Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар

Banking sector study 2024

Банкны салбарын секторын судалгаа 2024

Сүүлийн жилүүдэд банкны салбар асар хурдтайгаар өөрчлөгдөж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн асуудал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сорилтууд, сорилтыг даван

Банкны салбарын тойм – 2024/Q3 – MON

Банкны салбарын тойм – 2024/Q3

Хоёр иртэй хутга [English below] Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27