“Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм” танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо

Өнөөдөр буюу 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 10:30 цагт Монголын Банкны Холбооны Төв байранд “Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм” судалгаа танилцуулах хэвлэлийн бага хурал боллоо.

Тус хуралд Монголын Банкны Холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, Банк Санхүүгийн Академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг нар банкны салбарын үзүүлэлтүүд, макро эдийн засгийн нөхцөл байдал, ногоон санхүүжилт болон цаг үеийн сэдвүүдээр мэдээлэл өглөө.

Мөн хэвлэлийн бага хурлын дараа Банк Санхүүгийн Академийн Судалгааны албаны Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тоймоос танилцуулбал,

“Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, хэт өсөлттэй, нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар нэмэгдлээ. Эдийн засгийн салбаруудын сэргэлтэд банкны олгож буй зээл чухал нөлөөтэй байна. Тухайлбал, бизнесийн зээл тэр дундаа боловсруулах, барилга болон худалдаа, үйлчилгээний салбарт олгосон зээлийн хэмжээ огцом нэмэгджээ. Инфляцын өсөлт удааширч, төгрөгийн ханш чангарсны улмаас төгрөгийн хадгаламжийн өгөөж нэмэгджээ.

Эхний хагас жилд эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай гарсан. Оны эхнээс уул уурхайн салбар, түүнийг дагаад тээвэр, агуулахын салбарын өсөлт харьцангуй хурдан байсан нь эдийн засгийн өсөлтөд чухал нөлөөтэй байна. Барилга, боловсруулах салбар сэргэж эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөллөө.

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан ХАА-н салбар уналттай байна. Манай улсын валютын нөөц өнгөрсөн онтой харьцуулахад 26 хувиар өссөн хэдий ч импортын бараа, бүтээгдэхүүний өсөлт өндөр байна. Ийм түвшинд төгрөгийн бодит ханш чангарч байгаа нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг бууруулж байна.

Зуны цаг зургаа биш гэдгийг санаж шинээр томилогдсон Засгийн газар төсвийн зардлыг үр ашигтай зарцуулах, экспортын гол бүтээгдэхүүний үнийн бууралт, түүнийг дагасан эдийн засгийн сөрөг үр дагавруудыг тооцон ажиллах нь чухал байна” хэмээн судлаачид дүгнэн асуудлыг дэвшүүлжээ.

Та бүхэн Банкны салбарын 2024 оны эхний хагас жилийн тойм үзүүлэлтүүдийг https://bfa.mn/banking-sector-review-2024q2/ – с үзэж танилцана уу.

Санал болгох:

Сургагч багш бэлтгэх сургалтад урьж байна

Банк Санхүүгийн Академи нь “Сургагч багшийн сургалт” хөтөлбөрийг АНУ-ын Association for Talent Development байгууллагын франчайз эрхээр амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү сургалт нь 2024 оны