INSIGHTS-MDI® Зан төлөвийн сургалт

1 өдөр

8 цаг

Герман (Дагалдах орчуулгатай)

Танхим

INSIGHTS-MDI® нь авьяас чадварыг тодорхойлох, боломжит хөгжлийн цогц оношилгооны хэрэгсэл юм. Энэ нь хувь хүний зан байдал, сэдэл, сэтгэл хөдлөлийн оюун ухааныг үнэлдэг. Энэхүү хэрэгсэл нь байгууллагад ажилтныг ажилд томилох, авьяас чадварын менежментээ шинжлэх ухааны үндэслэлтэй болгох боломжийг олгодог.

Энэхүү тайлан нь хувь хүний давуу болон сул тал, зан үйлийн сонголт, сэдэл, үнэ цэнэ, хөдөлгөгч хүчний талаар гүн гүнзгий ойлголт өгдөг. Түүгээр ч зогсохгүй тухайн хүн амжилтад хүрэхийн тулд ямар харилцаа холбоо, ажлын орчин шаардлагатайг харуулдаг.

Энэхүү тест нь 1991 оноос хойш хийгдэж байгаа бөгөөд хүмүүс болон багийг өөрсдийгөө, бусдыг илүү сайн таньж, ойлгоход нь дэмжлэг үзүүлж, тэдний зан төлөвийг бусдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд нь тусалдаг.

Зорилго

INSIGHTS MDI® анализ нэг талаас, өөрийгөө танин мэдэх, нөгөө талаас, бусадтай зөв ойлголцох арга замыг бий болгох зорилготой. Энэхүү арга техникийн тусламжтайгаар харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, итгэлцлийг тогтвортой өсөн нэмэгдүүлэх боломжийг олгоно.

INSIGHTS-MDI® асуулгыг бөглөхөд шаардагдах нэвтрэх кодыг өгөх бөгөөд үүнийг бөглөхөд 20-40 минут зарцуулагдана. Оролцогч бүр өөрийн зан төлөвийн тайлан (40-50 хуудас бүхий)-тай болно

Зорилтот бүлэг

Банкны удирдах түвшний ажилтан баг хамт олны хамтаар, хүний нөөц, талент менежментийн газар, хэлтсийн ажилтнууд

Арга барил

INSIGHTS MDI® анализыг дараах байдлаар ашиглах боломжтой. Үүнд:

  • Тухайн хүнд давамгайлах зан төлөв, үнэт зүйлийг өргөн хүрээнд шинжилж, тайлбарлах,
  • Бид юуг хэрхэн яагаад үйлдэж буйг шинжлэх, Хүний нөөцийн бүрдүүлэлт, нөөц боломжийг таних, хүний нөөцийн удирдлага болон хөгжил, баг бүрдэлт, байгууллагын хөгжил, харилцагчийн онцлогт тохирсон борлуулалтын арга барил, аливаа ажлын байранд тохирох зан төлөвийн тодорхойлолт гаргах зэрэгт үүнийг ашигладаг.

ОГНОО

2022 оны 10-р сарын 20-нд.

Агуулга

  • INSIGHTS MDI® гэж юу вэ?
  • INSIGHTS MDI® загварыг харилцаанд ашиглах нь
  • INSIGHTS MDI® анализын тайлан
  • Баг бүрдүүлэлт
  • INSIGHTS MDI®-ийг Харилцаанд ашиглах нь
  • INSIGHTS MDI®-ийг Менежментийн арга барилд ашиглах нь
  • INSIGHTS MDI®- загварыг байгууллагадаа ашиглах боломжууд

Сургагч багш

Picture of Маркус Лох

Маркус Лох

Германы Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч, банкны салбарт 31 жил ажилласан туршлагатай ахлах эксперт.
Маркус Лох нь 2002 онд INSIGHTS-MDI®-ын сертификат, лицензтэй зөвлөх, сургагч багшийн эрх авсан ба хувь хүний зан төлөв, харилцаа, менежментийг хослуулан бүх шатны удирдлагын түвшинд сургалт хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

ХӨТӨЛБӨР ТАТАХ

БҮРТГҮҮЛЭХ

Танд энэ төрлийн бусад сургалтуудыг
санал болгож байна