Банкны салбарын тойм – 2025/Q3

Сохорсон биш завшив

[English below]

Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар нэмэгдлээ. Иргэдийн хэрэглээний зээлийн өсөлт саарч байгаа боловч бизнесийг дэмжихэд чиглэсэн зээл олголт өсөлттэй хэвээр байна. Банкны салбарын олгосон 20 зээл тутмын 1 нь чанаргүй байна. Инфляцын түвшин харьцангуй тогтвортой байсан тул төгрөгийн хадгаламжийн өгөөж, валютын хадгаламжийн өгөөжөөс өндөр хэвээр байна.

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан 8 улирал дараалан унаад байсан хөдөө аж ахуйн салбарын сэргэлт нь эдийн засгийн өсөлтийн дийлэнх хэсгийг бүрдүүллээ. Боловсруулах, барилгын салбарын аажим сэргэлт нь эдийн засгийн өсөлтийг дэмжиж өглөө. Уул уурхайн салбарын өсөлт хүлээлтээс доогуур байсны улмаас түүнийг дагасан тээвэр, худалдааны салбарын өсөлт саарч эдийн засгийн өсөлтийг хойш татав.

Оны эхнээс эрдэс бүтээгдэхүүн тэр дундаа нүүрсний үнийн бууралтаас шалтгаалан экспорт буурсан бол нөгөө талдаа авто машины болон хэрэглээний зориулалттай бараа бүтээгдэхүүний импорт өсөлттэй байлаа.

Урсгал дансны алдагдал нь төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлсөн бол гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлжээ. Төсвийн үндсэн тэнцэл ашигтай гарч төсөвт ирэх дарамтыг бууруулж байна.

Энэ оны төсвийг батлахдаа түүхий эдийн үнэ болон тоо хэмжээг хэт их өөдрөг төсөөлж, зөвхөн нүүрсний үнэнд найдаад, эрдэс бүтээгдэхүүний төрөлжилт багатайгаар зарлагыг нэмэгдүүлсэн. Сөрөг үр дагавар авчирах шийдвэр нь эдийн засаг өсөлттэй гарсан энэ цаг үед сохорсон биш завшив гэдгийн адил үйл явдал боллоо.

[English]

Санал болгох:

2026Q1-MNG

Банкны салбарын тойм – 2026/Q1

Сахил аваад шал дордов Банкны салбарын үзүүлэлт харьцангуй тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар

Банкны салбарын тойм – 2025/Q4 – MON

Банкны салбарын тойм – 2025/Q4

Ганц мод гал болдоггүй Банкны салбарын үзүүлэлт тогтвортой, өсөлттэй байлаа. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар нэмэгджээ.