Жижиг, дунд бизнесийн бүс нутгийн сургалт болно

Банк Санхүү Академи нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD) – ны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөр (RSBP) – тэй энэ жилээс хамтран ажиллаж байгаа бөгөөд зээлийн ажилтнуудад зориулсан сургалт болон орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг амжилттай явуулаад байна. Тэгвэл энэ удаад “Жижиг дунд бизнесийн бүс нутгийн сургалт” – ыг 2023 оны 11 дүгээр […]

“Өгөгдөл олборлолт – Их өгөгдөл судлахад зориулсан бизнесийн аргачлал”олон улсын сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, олон нийтийн санхүүгийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран сургалтын төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад зохион байгуулж, олон улсын мэдлэг, туршлагыг банк, санхүүгийн салбартаа хүргэн ажиллаж байна. Тэгвэл энэ удаа Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон […]

“Банк санхүүгийн англи хэл” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Глори центер” /Glory Center – Business English/ гадаад хэл сургалтын төвтэй хамтран санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан тусгай хөтөлбөр бүхий “Банк санхүүгийн англи хэл” сургалтыг 2023 оны 10 дугаар 30-ны өдрөөс эхэлж, 4 долоо хоногийн турш танхим болон цахим хэлбэрээр хослуулан явуулахаар төлөвлөөд байна. Тус сургалтад хамрагдсанаар ажил дээр тохиолддог нөхцөл байдал […]

Банк Санхүүгийн Академи “Глори Центер” гадаад хэл сургалтын төвтэй хамтран ажиллана

Банк Санхүүгийн Академи нь олон улсын болон дотоодын нэр хүнд бүхий сургалтын байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт аялал, орон нутгийн сургалт, танхимын болон цахим сургалтуудыг зохион байгуулж, банк санхүүгийн салбарын ажилтнуудыг чадавхжуулсаар байна. Үүний дагуу Банк Санхүүгийн Академи нь “Глори центер” /Glory Center – Business English/ гадаад хэл сургалтын төвтэй хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Нэг талаас Банк […]

“Зөрчилдөөнийг шийдвэрлэх нь” олон улсын танхимын сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь 2010 оноос эхлэн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээ, аутсорсинг, олон нийтийн санхүүгийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран сургалтын төсөл, хөтөлбөрүүдийг Монгол Улсад зохион байгуулж, олон улсын мэдлэг, туршлагыг банк, санхүүгийн салбартаа хүргэн ажиллаж байна. Банк санхүүгийн академи, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран “Зөрчилдөөнийг шийдвэрлэх […]

“Санхүүгийн шинжилгээ хийх ур чадвар” олон улсын сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Австрали Шинэ Зеландын Институт /ANZI/ байгууллагатай хамтран “Санхүүгийн дүн шинжилгээ хийх ур чадвар” олон улсын цахим сургалтыг 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, бизнесийн зөвлөх Кенни Тэй удирдан явууллаа. Тэрбээр уг […]

“Аудит хийх шинэ арга, хэрэгслүүд” олон улсын сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Аудит хийх шинэ арга, хэрэгслүүд” олон улсын сургалтыг өнгөрсөн 7 хоногт буюу 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа. “House of Training” байгууллагын санхүүгийн ур чадварын олон улсын сургагч багш, аудитор, эрсдэлийн шинжээч, […]

Дархан-Уул аймагт орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо

Банк Санхүү Академи нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй энэ жилээс хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ оны 5 дугаар сард зээлийн ажилтнуудад зориулсан сургалтыг олон улсын экспертээр удирдуулан зохион байгуулж, бүрдүүлсэн эх үүсвэрээрээ орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг явуулж байна. Энэ ажлын хүрээнд орон нутгийн банк, санхүүгийн салбарын ажилтнуудад […]