“Бизнесийн Англи хэл” сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Глори центер” /Glory Center – Business English/ гадаад хэл сургалтын төвтэй хамтран банк, санхүүгийн салбарын ажилтнуудад зориулсан тусгай хөтөлбөр бүхий Англи хэлний дунд шатны сургалтыг зохион байгуулах гэж байна. “Бизнесийн Англи хэл” сургалт нь  2024 оны 2 дугаар сараас эхлэн, 4 долоо хоногийн турш танхим болон цахим хэлбэрээр хослуулан явагдана. Тус сургалтад хамрагдсанаар […]

Тайланд улсад болох сургалт, аяллын хөтөлбөрт хамрагдахыг урьж байна

Банк Санхүүгийн Академи нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх стратегийн хүрээнд олон улсын нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт аялал, цахим болон танхимын сургалтуудыг зохион байгуулсаар байна. Банк Санхүүгийн Академи нь шинэ оны эхний сургалт, аялал болох хувь хүнийг хөгжүүлэх дараах сургалт, аяллын хөтөлбөрийг энэ оны 1 дүгээр сард Тайланд улсад зохион байгуулах гэж байна. Нэг. […]

Хаан банкны ажилтнуудаас бүрдсэн “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт” эхэллээ

Банкны ажилтнуудыг чадавхжуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын банкны салбарын ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагын жишгийг Монголбанкнаас баталсан билээ. Тэгвэл энэхүү жишиг шаардлагыг хангуулах ажлын хүрээнд Германы Шпаркассэ банкны Монгол дахь сан, Банк Санхүүгийн Академи хамтран “Шинэ банкирын онол практик хосолсон сургалт”-ыг амжилттай хэрэгжүүлсээр байна. Өнөөдөр тус […]

“Жижиг, дунд бизнесийн бүс нутгийн сургалт” боллоо

Банк Санхүүгийн Академи нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны хэрэгжүүлж буй Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөртэй хамтран Монголын банк, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан олон улсын сургалтыг өнгөрсөн 7 хоногт буюу 2023.11.14 – 11.17-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн Хөтөлбөрийн албан ёсны сургагч багш, олон улсын […]

“Өгөгдөл олборлолт – Их өгөгдөл судлахад зориулсан бизнесийн аргачлал” сургалт боллоо

Банк Санхүүгийн Академи нь Люксембургийн “House of Training” олон улсын сургалтын байгууллагатай хамтран “Өгөгдөл олборлолт – Их өгөгдөл судлахад зориулсан бизнесийн аргачлал” цахим сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 19, 23 болон 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтыг Люксембургийн “House of Training” сургалтын байгууллагын сургагч багш, доктор (Ph.D), өгөгдөл болон үүлэн […]

Компанийн засаглалын гэрчилгээ олгох ээлжит онлайн сургалт болно

Банк Санхүүгийн Академи нь “Компанийн засаглалын гэрчилгээ олгох онлайн сургалт”-ыг 2023 оны 11-р сарын 29-ний өдрөөс 12-р сарын 01-ний өдрүүдэд 09:00-13:00 цагийн хооронд цахимаар зохион байгуулах гэж байна. Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадвар, эрх зүйн ойлголтыг олгох зорилготой. Түүнчлэн энэхүү сургалтад хамрагдсанаар Компанийн Засаглалын Үндэсний […]

Капитрон Банкны ажилтнуудаас бүрдсэн “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт” эхэллээ

Банкны ажилтнуудыг чадавхжуулах замаар олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын банкны салбарын ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагын жишгийг Монголбанкнаас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан билээ. Тэгвэл энэхүү жишиг шаардлагыг хангуулах ажлын хүрээнд Германы Шпаркассэ банкны Монгол дахь сан, Банк Санхүүгийн Академи хамтран “Шинэ банкирын онол […]

Жижиг, дунд бизнесийн бүс нутгийн сургалт болно

Банк Санхүү Академи нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EBRD) – ны Жижиг Дунд Бизнесийн Бүс Нутгийн хөтөлбөр (RSBP) – тэй энэ жилээс хамтран ажиллаж байгаа бөгөөд зээлийн ажилтнуудад зориулсан сургалт болон орон нутгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтуудыг амжилттай явуулаад байна. Тэгвэл энэ удаад “Жижиг дунд бизнесийн бүс нутгийн сургалт” – ыг 2023 оны 11 дүгээр […]